Upgrade to Pro — share decks privately, control downloads, hide ads and more …

5. СТРЕССГҮЙ АЖ ТӨРӨХ

Sponsored · Your Podcast. Everywhere. Effortlessly. Share. Educate. Inspire. Entertain. You do you. We'll handle the rest. →
Avatar for Jargalan Jargalan
September 10, 2018
120

5. СТРЕССГҮЙ АЖ ТӨРӨХ

Avatar for Jargalan

Jargalan

September 10, 2018

Transcript

  1. Тархи юуны тулд байдаг вэ? • Хүн болон дусад амьтад

    ганц шалтгааны улмаас тархитай байдаг, тэр нь нөхцөл байдалдаа тохируулж нарийн түвэгтэй цогц хөдөлгөөнийг бий болгох юм. Тархитай байх өөр ямар нэг шалтгаан байхгүй. Хөдөлгөөн бол таны эргэн тойрондоо нөлөөлж буй цорын ганц арга юм. • Булчингийн агшилтаар дамжин бүх зүйл боломжтой болно. Жишээ нь: хүмүүс хоорондоо харилцахад, хэл яриа, дохио зангаа, дохионы хэл, бичиг үсэг ашигладаг. Мэдрэх, санах ой, танин мэдэхүйн, сэтгэн бодохүйн гэх мэт оюун ухааны үйл явц хэдий чухал боловч зөвхөн ирээдүйн хөдөлгөөнийг жолоодох эсвэл хорих үүднээс л чухал юм.
  2. Тархи юуны тулд байдаг вэ? •Тиймээс хөдлөх шаардлагагүй л бол

    тархины мэтийн тансаг хэрэглээ мөн шаардлагагүй болно. •Хөдөлгөөн бол тархины хамгийн чухал үүрэг юм.
  3. БОДОЛ • Бид ирээдүйд юу хийх эсвэл юу хийгүй байх

    талаар (өнгөрсөн туршлага, сургамж дээрээ тулгуурлан) тооцоолдог. Энэ тооцооллыг бодол гэнэ.
  4. СТРЕССНИЙ ШАЛТГААН • Одоо яах уу? Юу хийх вэ? гэсэн

    байнгийн дараагын алхмаа тооцоолсон, сэтгэлийн тайван бус түгшүүртэй байдал. • Би одоо юу хийх вэ, дараа нь юу хийх вэ? • Бид стрессддэг учир нь бид маш их зүйл боддог (тооцож авч үздэг). Яавал дээр вэ?
  5. СТРЕССНИЙ ШАЛТГААН • Бид багадаа бодох санах зүйлгүй сайхан байсан

    нь эцэг эхүүд бидний өмнөөс шийдвэр гаргадаг байснийх. • Харин томроод бүх зүйлийг өөрөө толгой мэдэж шийддэг болсноор, олон юмыг бодолцох хэрэгтэй болсон. Учир нь бид маш олон сонголттой тугарч яахаа мэдэхгүй, алдаа оноо, сайн муу, зөв буруу гээд их олон зүйлийг харьцуулж харгалзаж үзэж байж шийдвэр гаргах хэрэгтэй болсон. • Алхам бүртээ зөв шийдвэр гаргахыг өөрөөсөө болон бусдаас шаардах болсон. Алдаа гаргахыг огтоос зөвшөөрдөггүй.
  6. • Энэ нь биеээрээ дамжуулж сэтгэлээ удирдах урлаг. • Йогоор

    хичээллэх үедээ та биеийн хөдөлгөөн, суналт, амьсгал дээрээ төвлөрснөөр: • Бие болоод оюун ухааны хоршил, хөг нийлсэн, нэг хэмнэлд байх нийцтэй байдал, зохицолдоог бий болгодог.
  7. • Дараа нь юу хийх дээрээ бус одоо болж буй

    бүхэнд анхаарах. Амьдралтай хөг нийлүүлэх урлаг, энэ нь танд сэтгэлийн амар амгаланг мэдрүүлдэг. • Амьдрал бол яг одоо энэ мөчид болж буй бүхэн, өөр мөч гэж байхгүй. Энэ одоо энэ мөчдөө бүрэн төвлөрөхгүй бол та амьдралыг анзаарахгүй өнгөөрөөнө. Бид тархин дотроо бодолдоо автан амьдарч байна. • Бясалгал бол яг одоо эндээ биен дээрээ байж амьдралыг, болж буй бүхнийг анзаарах анзаарга юм. Бид болж буй бүх зүйлээс зөвхөн бодолоо анзаар ч зөвхөн түүнд анхаарлаа хандуулдаг. Бодол бол өнгөрснөө эрэгцүүлж дүн шинжилгээ хийснээр, ирээдүйд юу хийх эсвэл юу хийхгүй байхаа тооцоолох юм. Таны бодол үргэлж танаас нэг алхмаар хойно (өнгөрсөнд дүн шижилгээ хийхэд), эсвэл нэг алхмаар түрүүлж (ирээдүйд хийх алхмаа тооцоолж) явдаг. Учир нь тархи зөвхөн хөдөлгөөнийг зохицуулахын тулд оршдог. Юу ч бодолгүй тооцоололгүй (өнгөрсөнд ирээдүйд бус) яг энд, энэ мөнчдөө орших нь бясалгал юм.
  8. 1. Би одоо юу ч хийх шаардлагагүй. (өөрийгөө бодлоосоо чөлөөлөх

    буюу ирээдүйд юу хийх хэрэгтэй хэрэггүй гэсэн тооцоолол хийхээ болиод энэ мөчдөө уусах) 2. Надад одоо юу ч хэрэггүй. (би бол өөрийнхөө хүсч буй бүх зүйл, би бол хангалттай сайн) 3. Би одоо хэн ч биш. (нийгмийн өмнө хүлээсэн үүрэг ролиос өөрийгөө бүрэн чөлөөлөх, хэн нэгний ээж, хань, охин, ажилтан, босс байхаа болих)