Upgrade to Pro
— share decks privately, control downloads, hide ads and more …
Speaker Deck
Sign up for free
Menu
Search
Features
All features
Private URLs
Password Protection
Custom URLS
Scheduled publishing
Remove Branding
Restrict embedding
Deck Collections
Notes
Features
All features
Private URLs
Password Protection
Custom URLS
Scheduled publishing
Remove Branding
Restrict embedding
Deck Collections
Notes
Explore
Featured decks
Featured speakers
Programming
Technology
Storyboards
Explore
Featured decks
Featured speakers
Programming
Technology
Storyboards
Pricing
Search
Sign in
Sign up for free
1. ХӨДӨЛГӨӨН
Search
Jargalan
September 12, 2019
98
0
Share
Embed
Copy iframe code
Copy JS code
Copy link
Start on current slide
1. ХӨДӨЛГӨӨН
Jargalan
September 12, 2019
More Decks by Jargalan
See All by Jargalan
ЗАЛУУЖУУЛАХ ЙОГЫН ДАСГАЛ
jargalan
0
260
ЗАЛУУЖУУЛАХ ЙОГЫН ДАСГАЛ
jargalan
0
300
4. БИОЛОГИЙН ЦАГААР ХООЛЛОХ БОЛОН 5. УНТАХ
jargalan
0
520
4. БИОЛОГИЙН ЦАГААР ХООЛЛОХ БОЛОН 5. УНТАХ
jargalan
0
390
1. ХӨДӨЛГӨӨН
jargalan
0
200
1. ХӨДӨЛГӨӨН
jargalan
0
170
БИОЛОГИЙН НАСЫГ ШАЛГАХ
jargalan
0
160
5. БИОЛОГИЙН НАСЫГ ШАЛГАХ & НУРУУНИЙ ХӨДӨЛГӨӨН
jargalan
0
210
7. СТРЕССГҮЙ АЖ ТӨРӨХ
jargalan
0
110
Featured
See All Featured
Testing 201, or: Great Expectations
jmmastey
46
8.3k
Designing for humans not robots
tammielis
254
26k
Are puppies a ranking factor?
jonoalderson
2
4.1k
GraphQLとの向き合い方2022年版
quramy
50
15k
Producing Creativity
orderedlist
PRO
348
41k
A Guide to Academic Writing Using Generative AI - A Workshop
ks91
PRO
1
520
Digital Ethics as a Driver of Design Innovation
axbom
PRO
1
460
Navigating Team Friction
lara
192
16k
Taking LLMs out of the black box: A practical guide to human-in-the-loop distillation
inesmontani
PRO
3
2.5k
How to audit for AI Accessibility on your Front & Back End
davetheseo
0
600
[Rails World 2026] Durable orchestration on Rails: from continuation to workflow
palkan
1
750
How to Talk to Developers About Accessibility
jct
2
580
Transcript
None
Тархи юуны тулд байдаг вэ? • Хүн болон дусад амьтад
ганц шалтгааны улмаас тархитай байдаг, тэр нь нөхцөл байдалдаа тохируулж нарийн түвэгтэй цогц хөдөлгөөнийг бий болгох юм. Тархитай байх өөр ямар нэг шалтгаан байхгүй. Хөдөлгөөн бол таны эргэн тойрондоо нөлөөлж чадах цорын ганц арга юм. • Булчингийн агшилтаар дамжин бүх зүйл боломжтой болно. Жишээ нь: хүмүүс хоорондоо харилцахад, хэл яриа, дохио зангаа, дохионы хэл, бичиг үсэг ашигладаг. Мэдрэх, санах ой, танин мэдэхүйн, сэтгэн бодохүйн гэх мэт оюун ухааны үйл явц хэдий чухал боловч зөвхөн ирээдүйн хөдөлгөөнийг үйлдүүлэх эсвэл хорих үүднээс л чухал юм.
None
None
Тархи юуны тулд байдаг вэ? •Тиймээс хөдлөх шаардлагагүй л бол
тархины мэтийн тансаг хэрэглээ мөн шаардлагагүй болно.
Бие махбодь нь тогтмол хөдөлгөөнтэй, байнгийн ачаалал авдаг байхаар, идэвхитэй
амьдралын хэв маятай байхаар бүтээгдэсэн. АШИГЛАХГҮЙ БОЛ АЛДАГДАНА.
None
00:00 – 23:40
23:40 – 23:59:40
23:59:40 - 23:59:58
23:59:59
• Бид оршин тогтнолынхоо дийлэнх цагийг хоёр хөл дээрээ өнгөрүүлсэн
байна. 00:00-23:40 минут хүртэл ан хийж, жимс жимсгэнэ түүж амьдарсан байна. 23:40-23:59:40 секунд хүртэл газар тариалан эрхэлж, ногоо тарьсан байна. 23:59:40-23:59:58 секунд хүртэл үйлдвэрлэл эрхэлж ирсэн байна. Харин 23:59:59 секундээс өдийг хүртэл буюу 50 жилийн өмнөөс дижитал (тоон системтэй) төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлсэн байна. • Компьютер, телевизор, суудлын ажлууд гэх мэт зүйлс бий болсноор хүн төрөлхтөн урьд өмнөх түүхэнд байснаас илүү их цагийг сууж өнгөрүүлэх болсон: өдөрт 9-15 цаг. Энэ нь бидний унтахдаа зарцуулдаг цагаас ч их байна (7.7 цаг). Бид өөрсдөө ч мэдэлгүй суугаа байдалд донтсон ба энэ нь биднийг үхэлд хүргэж чадахуйц муу зуршил юм. Өдөрт 6-аас дээш цагаар суух нь үхлийн аюулыг 40%-иар нэмэгдүүлдэг. Гэртээ зурагтын өмнө, мөн жолооны ард, нийтийн унаанд суухын аль аль нь хүний суух цагийг уртасгадаг зүйлс.
Шинжлэх ухаан: Хөдөлгөөний хомсдол таныг 8 жилээр хөгшрүүлдэг. • Өдөрт
40 минутаас бага хөдөлдөг (10 дээш цаг суудаг) эмэгтэйчүүдийн биологийн нас нь хөдөлдөг үе тэнгийхнээсээ 8 насаар хөгшин байдаг.
Өгзөгний булчин сулардаг Аарцаг цавины булчин агшина Гэдэсний булчин сулардаг
Нуруунд хамгийн их ачаалал өгдөг байрлал Өтгөн хатдаг Хүчилтөрөгч, төвлөрөл, тархины бүтээмж буурдаг Өөхийг задалдаг ферментийг идэвхгүй болгодог Эргээд зүрхрүү цус шахах үйл явц саатдаг Урагш тонгойсон байрлалд хүзүү, мөр бөгтийдөг Цусны эргэлт удааширч, бие хатангиршч хөшдөг ӨДӨР БҮР, ӨДӨРЖИН СУУХЫН АЮУЛ Хөлөнд ачаалал өгөөгүйн улмаас булчин суларч, яс сийрэгжилт явагдана
ӨТГӨН ХАТАЛТ
Танзанид байдаг уугуул хүмүүс, өдөрт 11-12 километр алхдаг (15,000 –
17,000 алхам)
Хиппократ МЭӨ 470-360 он “Алхалт бол хүний хамгийн сайн эм.”
• Бид энэ мэдлэгийг 150 жилийн турш мартсан шалтгаан нь эмнэлгийн технологийн дэвшилтэй холбоотой. • Үүний тод жишээ нь... дараах 4-н зурагнаас аль нь илүүц байна вэ? Та хариулна уу.
None
• Түргэн алхалт бол бялдаржуулах төвийг орлохуйц үр дүнтэй дасгал
юм. Энэ нь үнэгүй, хүн бүр хэзээ ч, хаана ч хийх боломжтой. • Алхалт бол биеийн жингээ ашигладаг хүчний дасгал учраас яс сийрэгжихээс сэргийлнэ. Яс нь булчинтай адил илүү ачаалал өгөх тусам тэд улам хүчтэй, нягтаршилтай болдог. Алхахад дэлхийн татах хүчний нөлөө болон булчингаас ирж буй таталт нь ясанд ачаалал өгдөг. Энэ ачаалал нь эргээд эд эсийн өсөлт болон шинэчлэлийг идэвхжүүлдэг. Хэвийн яс ясны сийрэг- жилт
• Түргэн алхалт нь тураах үйлчилгээтэй. Жин нэмэхээс сэргийлнэ. Ханиаднаас
сэргийлнэ. • Настай хүмүүст түгээмэл тохиолддог хөлний артерийн судас нарийсах, бөглөрөх өвчнөөс сэргийлнэ. • Хамгийн сайхан нь алхалт нь сэтгэл санааг өргөдөг. Сэтгэл хямралд орсон хүн долоо хоногт 3 удаа 30 минут алхаж байх хэрэгтэй. • 6 долоо хоногын турш хийгдсэн хоолны дараах 30 минутын алхалт нь нэг курс сэтгэлзүйн эмчилгээтэй дүйцнэ.
• Нас ахих тусам бидний ой тогтоолтын төв болох Hippocampus
(хипокампус) бодитоор агшдаг. Энэ нь зүүн баруун тархинд нэг нэг байрладаг. 25-30 насанд хипокампусын үйл ажиллагаа оргилдоо хүрээд, түүнээс хойш жил бүр 1%-оор агшдаг. Архи хэрэглэхэд улам хурдтайгаар жижгэрнэ. • Судалгаанаас харахад зүрхний цохилтоо нэмэгдүүлэх хөдөлгөөн хийснээр хипокампусад шинэ эд эс олноор төлжиж томордог. Жишээ нь: Долоо хоногт 3 удаа, нэг удаад 30 минут түргэн алхсанаар жилийн дараа гэхэд хипокампус 2%-аар томордог байна. Энэ төв нь нэг жилээр хөгшрөх бус харин ч 2 жилээр залуужих боломжтой гэсэн үг.
• Удаан хугацааны суугаа байдлыг баланслах нэг арга бол үсрэх,
дэвхцэх. • 30 минут тутам ширээнийхээ араас босоод дороо хэд хэд үсэрч бай. Өдөр бүр 30 удаа үсрэх нь ясны сийрэгжилтээс сэргийлнэ. • Зүрхний цохилтыг хурдасгана. Энэ нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжихээс гадна, хөл болон хэвлийний булчинг хүчтэй болгоно. • Оюуны чадамжинд эерэг нөлөөтэй. Үсрэлт нь тархи руу хүчилтөрөгчөөр баялаг цус шахдаг ба энэ нь бүтээлч сэтгэлгээг 50%-аар сайжруулдаг. Endorphins буюу сэтгэл санааг өөдрөг болгодог бодис үсрэхэд ялгардаг.
• Хэрэв та залуухан харагдаж, залуу байгаагаа мэдрэхийг хүсвэл гар
хөлөө уялдуулдаг хурд, хэмнэл, алхалттай хөдөлгөөнүүдийг өдөр тутмынхаа амьдралд шингээж өгөх хэрэгтэй. • Энэ нь тарихыг ажиллуулж өгдөг ба ой тогтоолт, оюуны чадамж, уялдуулах чадварыг сайжруулдаг. • Tархины хөгшрөх үйл явцыг хамгийн сайн удаашруулдаг дасгал юм.
• Бидний бие махбод хөдлөхийн тулд, тархи хөдөлгөөнийг зохицуулахын тулд
бүтээгдсэн! • Бид дасгалыг спорт болон чөлөөт цагтай холбодог нь ташаа ойлголт. Дасгал бүхэн хөдөлгөөн, хөдөлгөөн бүхэн дасгал. • Бид тусгайлан цаг гаргаж хөдлөх бус харин биеэ зориулалтынх нь дагуу ашиглаж, хөдөлгөөнийг амьдралын хэвшил болгох хэрэгтэй. Суугаа амьдралын хэв маягаас хөдөлгөөнт амьдралын хэв маяг руу шилжих. • Бид хөгшрөхөөрөө хөдлөхөө больдог юм биш. Бид хөдлөхөө болингуут хөгширч эхэлдэг. Хүн хөгшрөхөд хөл нь эхэлж хөгширдөг. Босоогоороо байх боломжийг алдаж болохгүй.