Upgrade to Pro
— share decks privately, control downloads, hide ads and more …
Speaker Deck
Sign up for free
Menu
Search
Features
All features
Private URLs
Password Protection
Custom URLS
Scheduled publishing
Remove Branding
Restrict embedding
Deck Collections
Notes
Features
All features
Private URLs
Password Protection
Custom URLS
Scheduled publishing
Remove Branding
Restrict embedding
Deck Collections
Notes
Explore
Featured decks
Featured speakers
Programming
Technology
Storyboards
Explore
Featured decks
Featured speakers
Programming
Technology
Storyboards
Pricing
Search
Sign in
Sign up for free
5. БИОЛОГИЙН НАСЫГ ШАЛГАХ & НУРУУНИЙ ХӨДӨЛГӨӨН
Search
Jargalan
September 12, 2019
210
0
Share
Embed
Copy iframe code
Copy JS code
Copy link
Start on current slide
5. БИОЛОГИЙН НАСЫГ ШАЛГАХ & НУРУУНИЙ ХӨДӨЛГӨӨН
Jargalan
September 12, 2019
More Decks by Jargalan
See All by Jargalan
ЗАЛУУЖУУЛАХ ЙОГЫН ДАСГАЛ
jargalan
0
260
ЗАЛУУЖУУЛАХ ЙОГЫН ДАСГАЛ
jargalan
0
300
4. БИОЛОГИЙН ЦАГААР ХООЛЛОХ БОЛОН 5. УНТАХ
jargalan
0
520
4. БИОЛОГИЙН ЦАГААР ХООЛЛОХ БОЛОН 5. УНТАХ
jargalan
0
390
1. ХӨДӨЛГӨӨН
jargalan
0
200
1. ХӨДӨЛГӨӨН
jargalan
0
170
БИОЛОГИЙН НАСЫГ ШАЛГАХ
jargalan
0
160
1. ХӨДӨЛГӨӨН
jargalan
0
98
7. СТРЕССГҮЙ АЖ ТӨРӨХ
jargalan
0
110
Featured
See All Featured
Optimizing for Happiness
mojombo
378
71k
Designing for Timeless Needs
cassininazir
1
530
HU Berlin: Industrial-Strength Natural Language Processing with spaCy and Prodigy
inesmontani
PRO
0
750
Impact Scores and Hybrid Strategies: The future of link building
tamaranovitovic
0
460
How to Get Subject Matter Experts Bought In and Actively Contributing to SEO & PR Initiatives.
livdayseo
0
220
Mozcon NYC 2025: Stop Losing SEO Traffic
samtorres
1
570
The #1 spot is gone: here's how to win anyway
tamaranovitovic
4
1.2k
The Hidden Cost of Media on the Web [PixelPalooza 2025]
tammyeverts
2
530
Google's AI Overviews - The New Search
badams
0
1.6k
Site-Speed That Sticks
csswizardry
13
1.6k
The Power of CSS Pseudo Elements
geoffreycrofte
82
6.6k
Optimising Largest Contentful Paint
csswizardry
37
4k
Transcript
Биологийн нас иргэний үнэмлэх дээрх тоотой нийцэхгүй байж болно. Үүнийг
шалгахын тулд та доорх гурван дасгaлыг хийгээд үз. Тэгээд хариуг нь шалгаарай. Биoлогийн Насыг Тодорхойлох Тест
Бие халаалт хийсний дараа сорилоо хийнэ. • Урагш тонгойгоод гараа
газарт хүргэхийг хичээнэ. • Өвдгөө нугалахгүй, нуруу тэгшхэн. • Гараа хэр хол хүрж байгааг харна. 1. Нурууны Нугасны уян хатан байдлыг шалгах дасгал. 3
50-аас дээш насанд хуруу хөлөнд хүрэхгүй. • Хөлөнд хүрэх нь
битгий хөл урагшаагаа тогойход өвдөг шууд дагаад нугарч байвал, мөн энэ байрлал маш таагүй хэцүү санагдаж байвал: дасгал хөдөлгөөнгүйгээс болж бие хөшүүн болсон байна гэсэн үг. 7
39-50 насанд гарын хуруу хөлөнд хүрнэ. • Өвдөг жаахан нугарч
байж гарын хуруугаа хөлөндөө хүргэнэ, биеэ чангалсан (хүчилсэн) байх ба нуруугаа бушуухан дээшлүүлмээр санагдана. Энэ нь булчин сул, уян хатан байдал үгүй байгаатай холбоотой. 6
26-38 насанд гарын хуруу газарт хүрнэ. • Өвдгөө нугалахгүйгээр гарын
хуруугаа газарт хүргэж чадаж байвал: та биеэ хангалттай хөдөлгөдөг гэсэн үг. • Хүргэж чадахгүй бол: хөдөлгөөнгүй байдал болон бодисын солилцоо удааширснаас үүдэн яс нь хөшүүн болж, булчин нь суларсан байна. 5
20-25 насанд гарын алга газарт хүрнэ. • Өвдгөө нугалахгүйгээр 2
алгаа газарт бүтэн хүргэж чадаж байвал: нурууны булчин уян хатан тавирсан байдалд байна гэсэн үг. • Хүргэж чадахгүй бол: тийм ч уян хатан биш байна. Хөдөлгөөн багассантай холбоотойгоор уян хатан байдал алдагддаг. 4
2. Хүзүү болон мөрний уян хатан байдлыг шалгах дасгал. •
Өвдөглөнө. • Хөлөндөө мөрний хэмжээний зайтай. • Арагш гэдийгээд 2 гараа доош нь хөлийн өсгийндөө хүргэх гэж хичээнэ. 8 Бие халаалт хийсний дараа сорилоо хийнэ.
13-19 насанд алга хөлний уланд хүрнэ. • Хөлөө өлмий дээр
нь босгохгүйгээр 2 гарын алгаа уландаа хүргэж чадаж байвал: хүзүү болон мөрний булчин уян хатан тавирсан байдалд байна гэсэн үг. • Хүргэж чадахгүй бол: та өсвөр настан байхаа больсон байна. Тэр үеийнхээ уян хатан байдлаа алджээ. 9
Бие халаалт хийсний дараа сорилоо хийнэ. 10 3. Аарцаг гуяны
холбоосын уян хатан байдлыг шалгах дасгал. • Газар сууна. • Урагш тонгойгоод гараа хөлөө барихыг, духаа өвдгөндөө хүргэхийг хичээнэ. • Өвдгөө нугалахгүй.
6-12 насанд дух шилбэнд хүрнэ. • Өвдгөө нугалахгүйгээр, духаа өвдгөндөө
хүргээд, хоёр гараараа хөлөө бариж чадаж байвал: таны бие бага ангийн хүүхэд шиг уян хатан байна гэсэн үг. • Хүргэж чадахгүй бол: таны үе мөч болон гуяны булчин уян хатан биш байна. Асуудлыг шийдэх гарц бол сунгалтын дасгалууд хийх. 11
• Тестийн үр дүн таны сэтгэлд нийцээгүй бол санаагаар унах
хэрэггүй. • Та ямар ч насандаа уян хатан чанараа сэргээж болно. Сунгалтын дасгал хийснээр үе мөчний холбоос, мөгөөрсний үйл ажиллагаа сайжирдаг. Булчинг сунгах үед тэр хавийн цусны эргэлт сайжирч эд эс хүчилтөрөгчөөр хангагддаг, ингэснээр булчин тавирч илүү уян хатан болно. • Мөн цусны эргэлт сайжирч дотоод эрхтэнд хүчилтөрөгч очсоноор эрүүл мэнд огцом сайжирдаг. Төвдийн лам нар залуу насыг элэгний эрүүл мэндтэй холбоотой ба элэгний эрүүл мэнд нь хүн хэр уян хатан байхаас хамаарна гэжээ. Идэвхгүй амьдралын хэв маяг болон буруу хооллолт нь элгийг гэмтээдэг. Энэ нь дотоод эрхтэнд муугаар нөлөөлөөд зогсохгүй булчинд сөргөөр нөлөөлдөг байна. 12 Хүн хөгширч бус Хөшиж үхдэг
None
• Он цаг улирсан ч залуу байдлаа хадгалахын тулд ууц
нуруу уян хатан байх хэрэгтэй. Хэзээд хөнгөн шаламгай байхын тулд нурууг боломжит бүх хувилбаруудаар нь тогтмол хөдөлгөж байх нь чухал. Йогын дасгалууд үүнийг боломжтой болгодог. Үүнд: УРАГШ ТОНГОЙХ АРАГШ ГЭДИЙХ ХАЖУУ ТИЙШ ХАЗАЙХ МУШГИХ ТЭНХЛЭГИЙНХ НЬ ДАГУУ СУНГАХ
• Урагш тонгойно гэдэг нь цээжээ гуяруугаа ойртуулахыг хэлнэ. •
Хэрэв урагш тонгойлтыг нугасанд ирэх ачааллаар нь ангилавал: БАГА ДУНДАЖ ИХ
• Урагш тонгойлтуудын нийтлэг чанар бол тэд бүгд биений ар
талын хэсгийг (дагзнаас өсгий хүртэл) сунгадаг. Сунгалтын далайцаар нь ангилавал:
• Биеийн ард талыг сунгахад анхаарах зүйлс: Удаах зорилго бол:
Хүзүү, мөрний ар тал болон Нурууны дээд үеийг сунгах. Нэн тэргүүний зорилго бол: Нурууны доод үеийг сунгах. Удаах зорилго бол: Гуя болон шилбэний арын булчингуудыг сунгах. Учир нь нурууны доод үе ихэнх ачааллыг үүрдэг ба нугасанд тулгуур болж өгдөг, нугас болон аарцгыг холбож өгдөг хамгийн чухал хэсэг юм.
Ургаш Тонгойдог Дасгалын Төрлүүд Өвдөгөө нугалаад, гуяа цээжиндээ хүргэх. •
Энэ нь нурууны доод үеийг сунгах аюулгүй, үр дүнтэй познууд. 2 хөлөө нийлүүлээд урагш нь жийх. • Гараа оролцуулж буй учраас нурууг илүү сунгаж өгдөг познууд. • Нурууны дээд үе, хүзүү болон гуяыг бас сунгана. • Шагайгаа нугалснаар шилбийг мөн давхар сунгана. • 2 хөлний хооронд зай авснаар гуяны дотор талыг сунгана.
Өвдөгөө нуглаад, гуяа цээжиндээ хүргэх. Зүүн, баруун талдаа ээлжлэн 1
хөлөө урагш нь жийх. • Энэ нь биеийн нэг талд онцгойлон төвлөрч сунгахад зориулагдсан познууд. Цээж дээш өргөгдөж, гуянаас хөндийрөх. • Нурууны дээд болон доод үеүүдийг хүчтэй болгодог познууд. • Хоёр гараа өргөснөөр хүч оруулах үр дүнг нэмэгдүүлнэ. Ургаш Тонгойдог Дасгалын Төрлүүд
• Арагш гэдийнэ гэдэг нь цээжээ хүйснээсээ холдуулахыг хэлнэ. •
Хэрэв арагш гэдийлтийг нугасанд ирэх ачааллаар нь ангилавал: БАГА ДУНДАЖ ИХ
Удаах зорилго бол: Нурууны булчинг хүчтэй болгох. Нэн тэргүүний зорилго
бол: Цээж, мөрний урд тал, хэвлийн булчин, ташаа болон гуяны урд талыг сунгах. Хэр хол арагш гэдийх нь огтхон ч чухал биш, харин цээжин биеэ дээш нь сунгах дээр анхаар. • Арагш гэдийлтүүдийн нийтлэг чанар бол тэд бүгд биений урд талын хэсгийг (цээж, хэвлий, ташаа, гуяыг) сунгадаг.
Аргаш Гэдийдэг Дасгалын Төрлүүд Элгээрээ хэвтээд арагш гэдийх. Доош харсан
нум, хоёр хөл дээр зэрэг хийнэ. • Татах хүчний эсрэг нуруу, гар болон мөрний булчингуудыг ашиглан арагш гэдийнэ. Хоёр мөрөө арагш, далаа ойртуулан татсанаар цээжээ урагш түрж, дээш өргөх боломжтой болно. • Энэ нь нуруунд хүч оруулах познууд. Татах хүчний эсрэг нурууныхаа булчинг ашиглан дээд биеэ эсвэл хөлөө өргөнө. Харин гарыг хөшүүрэг болгон ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.
Өвдөгөө нуглаад, гуяа цээжиндээ хүргэх. Аргаш Гэдийдэг Дасгалын Төрлүүд Дээш
харсан нум, хоёр хөл дээр зэрэг хийнэ. • Энэ нь гар, мөр, хөл болон ташааны булчинг ашиглан түлхэц өгч нумрах познууд. Хөшүүрэг ихтэй тул нугаралтыг нэмэгдүүлэх боломжтой ч тэр хэрээрээ эрсдэл өндөртэй. Зүүн, баруун талдаа ээлжлэн 1 хөлөө өвдгөөр нь нугалах. • Цээж, хэвлий болон цавины булчинг сунгана. • Мөн хоёр хөлөөрөө ээлжлэн 1 өвдгөө нугалснаар хөлний дөрвөн толгойт булчинг сунгана .
• Биеэ мушгина гэдэг нь нуруугаа эргүүлэхийг хэлнэ. • Хэрэв
мушгилтыг нугасанд ирэх ачааллаар нь ангилавал: БАГА ДУНДАЖ ИХ
Нэн тэргүүний зорилго бол: Нурууг эргүүлэх. • Мушгилтын нийтлэг чанар
бол тэд бүгд нурууг эргүүлдэг. Энэ нь нурууны уян хатан байдал болон хөдлөх чадамжийг хадгалахын зэрэгцээ нурууны хоорондох мөгөөрсийг чийгшүүлж өгдөг. Удаах зорилго бол: Дөрвөн мөчийг их биетэй холбож байдаг далны ясны болон аарцагны ясны булчинг хөшихөөс сэргийлэх.
Биеийг Мушгих Дасгалын Төрлүүд Зогсоо мушгилт. Дээшээ харан хэвтсэн мушгилт.
• Ихэнх нь Jathara Parivrtti позны хувилбарууд. Энэ поз нь их хувьсамтгай ба хүзүү, мөр, болон нурууны дээд хэсгийг сунгах юм уу, эсвэл ташаа, нуруу болон хөлийг онцлон сунгана. • Энэ познууд нь ихэвчлэн зүүн, баруун талдаа ээлжлэн хийгддэг. Нуруу, мөр болон аарцгыг сунгаж, хүчтэй болгодог. Гараа холбож барьснаар мушгилт нэмэгдэж илүү эрсдэлтэй болдог (4 дүгээр поз).
Биеийг Мушгих Дасгалын Төрлүүд • Үүнд өөр өөр төрлийн суугаа
мушгилтууд орно. Эдгээр нь нуруунд ачаалал их өгдөг познууд юм. • Аарцаг хөдөлгөөнгүй газар бэхлэгдсэн байдаг учраас мушгилт ихэвчлэн нуруу болон мөрөн дээр ирдэг. • Мөн бид гараа хөшүүрэг болон ашиглаж мушгилтыг нэмэгдүүлдэг учраас. Суугаа мушгилт.
• Хазайна гэдэг нь биеийн 1 талыг дэлгээд нөгөө талыг
эвхэхийг хэлнэ. • Хэрэв хажуу тийш хазайлтыг нугасанд ирэх ачааллаар нь ангилавал: ИХ ДУНДАЖ БАГА СУНГАЛТ СУНГАЛТ СУНГАЛТ ЭВХЭЛТ ЭВХЭЛТ ЭВХЭЛТ
• Хазайлтын нийтлэг чанар бол тэд бүгд их биеийн хажуу
талыг ээлжлэн сунгадаг ба эвхдэг. Хавирга хоорондын булчингуудыг сунгаж, цээжний хэнхэрцгийг дэлгэснээр гүнзгий амьсгал авах боломжтой болгодог. Мөн биений зүүн баруун талуудтай тус тусад нь тулж ажилласнаар биеийг тэнцвэржүүлж өгдөг. Нурууг хажуу тийш нь мурийлгаж өгснөөр нугасны булчин шөрмөсийг ээлжлэн сунгаж эвхэхийн зэрэгцээ нурууны хоорондох мөгөөрсийг чийгшүүлдэг. • Хажуу тийш хазайлт нь бидний өдөр тутмын хөдөлгөөнд дутагдаж байдаг. Энэ нь амьсгалах багтаамжийг сайжруулдаг, нугасны уян хатан байдлыг нэмэгдүүлдэг, биеийг тэгш хэмтэй болгож тэнцвэржүүлдэг ба мөр болон ташааны хөдлөх хүрээг тэлдэг. • Харин энэ бүх үр шинийг хүртэхийн тулд бид илүү дутуу хөдөлгөөн хийлгүйгээр “цэвэр” хазайлт нь дээр түлхүү анхаарах хэрэгтэй. Биеэ хана налж буй мэт нэг тэгш шугаманд барина, ингэхдээ мөрөө аль болох арагш нь, таазаа аль болох урагш нь барих хэрэгтэй. Эхний ээлжинд хана налаад хийхэд болно.
Өвдөгөө нуглаад, гуяа цээжиндээ хүргэх. • Их биеийн хажуу талыг
сунгахын хажуугаар аарцаг нээдэг познууд. Ташаа оролцсоны улмаас сунгалтын хүч нь саарч нуруунд ирэх ачаалал буурдаг. Хажуу Тийш Хазайдаг Дасгалын Төрлүүд • Энэ нь их биеийн хажуу талыг сунгах познууд. Хажуугын сунгалт. Хажуу болон ташааны сунгалт.
• Энэ нь ташаа нээдэг познууд юм. Ташаа нээнэ гэдэг
нь аарцаг гуяны холбоосны орчмын булчин шөрмөсийг сунгадаг ба хүчтэй болгодог. Ялангуяа аарцагны урд талын болон гуяны дотор булчинг. • Өвдөгний шөрмөсний уян хатан байдлаас шалтгаалан ихэнх хүмүүс сунгасан хөлөө тэгшилж чаддаггүй. Өвдөг нугаларсан эсэхээс үл шалтгаалан йогын познуудын зорилтот үр дүнд хүрэх боломжтой. • Хэрэв хөлөндөө гар нь хүрэхгүй байх юм бол уяа ашиглана. Хажуу Тийш Хазайдаг Дасгалын Төрлүүд Ташааны сунгалт.
• Нуруугаа тэнхлэгийнх нь дагуу сунгана гэдэг нь нурууны үений
завсар зай гаргаж татах хүчний нөлөөг саармагжуулахыг хэлнэ. • Хэрэв энэ сунгалтыг нугасанд ирэх ачааллаар нь ангилавал: БАГА ДУНДАЖ ИХ
• Тэнхлэгийн дагуух сунгалтуудын нийтлэг чанар бол тэд бүгд нурууг
уртааш нь сунгадаг (нугасны муруйд хэт ачаалал өгөхгүйгээр). • Энэ сунгалтын нэн тэргүүний зорилго нь биеийн галбирыг барьдаг булчинг уян хатан, хүчтэй болгох. Хэвлийн булчинг хүчтэй болгох. Тэгснээр биеийн ерөнхий бүтцийн нэгдмэл байдал сайжирдаг. • Удаах зорилго нь гар хөлийг сунгаж аль болох их биенээс холдуулах. Энэ хөдөлгөөн нь: 1. Нурууны суналтыг хөнгөвчилдөг. 2. Гарыг нуруутай холбож буй булчингуудыг сунгаж, мөрөнд зай гаргаж өгдөг. 3. Хөлийг нуруутай холбож буй булчингуудыг сунгаж, ташаанд зай гаргаж өгдөг. 4. Захын эрхтнүүдийн цусан хангамжийг сайжруулснаар хөл гар хүйтэн байхаа больдог.
Хүзүүний муруй Нурууны дээд үеийн муруй Нурууны доод үеийн муруй
Удаах зорилго бол: Гарыг нуруутай холбож буй булчинг сунгах, хүчтэй болгох. Нэн тэргүүний зорилго бол: Нуруугаа дээш сунгах. Удаах зорилго бол: Хөлийг нуруутай холбож буй булчинг сунгах, хүчтэй болгох.
Тэнхлэгээр нь Сунгах Дасгалын Төрлүүд • Энэ нь их бие
болон хөл шулуунаараа сунадаг познууд. • Нуруугаа дээш сунгах нь хамгийн чухал. • Хэрэв бие хөндлөн байрлалд байгаа бол гэдэснийхээ булчинг ашиглан нуруугаа аль болох тэгшхэн барина. Цээж болон таазаа доош нь унжуулж болохгүй. (2,3 дугаар дасгал) Бүтэн сунах.
Тэнхлэгээр нь Сунгах Дасгалын Төрлүүд • Их бие хөлөөрөө 90
градус нугарсан познууд. • Нуруу болон мөрийг давхар сунгах зорилготой. 90 градусын өнцөг.
Тэнхлэгээр нь Сунгах Дасгалын Төрлүүд • Хөлөө барьсан энэ познуудад,
хөл гараа ашиглан нурууныхаа суналтыг нэмэгдүүлэх боломжтой. • Харин гуяны дотор тал болон өвдөгний шөрмөсний уян хатан байдлаас шалтгаалан гараа хөлөндөө хүчээр хүргэхийн тулд нуруугаа урагш бөхийлгөх магадлалтай. • Ямар ч үед нуруугаа тэгшхэн байхад анхаарах ёстой. • Хэрэв хөлөндөө гар нь хүрэхгүй байх юм бол гараа өвдгөн дээрээ тавихад болно эсвэл уяа ашиглана. Хөлөө барих.
Тэнхлэгээр нь Сунгах Дасгалын Төрлүүд • Үүнд бясалгалын бүх байрлалууд
орно. Энд нуруугаа цэх байлгах нь гол зорилго. Цээж, толгойноосоо шаар зүүсэн мэт. • Урт хугацааны турш нуруугаа тухтай байлгаж болохуйцаар хүзүү, хөл, гараа, өгзгөө тэнцвэртэй байрлуулахад анхаарна. • Ингэснээр биеийн тухгүй байдалд анхаарал сарнилгүй, амьсгал болон бясалгалдаа төвлөрөх боломжтой болно. • Харахад амархан мөртлөө барихад хэцүү энэ байрлалд биеэ бэлдэхийн тулд бясалгагчид бясалгахаасаа өмнө йог хийдэг. Бясалгалын байрлал.
• Тэнцвэрээ барина гэдэг нь газар унахгүй байхыг хэлнэ. •
Хэрэв тэнцвэр барилтыг нугасанд ирэх ачааллаар нь ангилавал: ИХ ДУНДАЖ БАГА
• Давталт ба дасгал сургуулилтаар тэнцвэр сайжирдаг. • Аливаа зүйлийг
анх удаа хийхэд мэдрэлийн эсүүд тархи руу өдөөгч илгээж, тэр нь тархинаас булчинруу илгээгдэж, мэдээллийг дамжуулах шинэ суваг үүсдэг. Тухайн хөдөлгөөнөө олон дахин давтаж хийх тусам энэ суваг нь мэдээллийг хамгийн богино хугацаанд дамжуулах “хурдны зам” болон сайжирдаг. Энэ нь бие болон тархи тухайн үед юу хийхээ маш сайн мэдэж байдаг гэсэн үг. Тиймээс тамирчид нэг хөдөлгөөнийг ахин дахин давтсаар байдаг, тэгснээр хэчнээн төвөгтэй хөдөлгөөн байлаа ч автоматаар хийдэг болдог. • Тэнцвэр сайтай болохын тулд бидэнд дадлага хэрэгтэй. Йог үүнийг боломжтой болгодог. Тэнцвэрийн дасгалууд байнга хийснээр мэдээллийг дамжуулах сувгууд үүсч, цаг хугацааны эрэхээр тэдгээр нь сайжирснаар, тэнцвэрээ ямар ч үйлдэл хийсэн төвөггүй олдог болно, дээрээс нь тэнцвэрээ алдах (мөсөн дээр халтирах эсвэл шатан дээр хальт гишгэсэн) үедээ цаг алдалгүй тэнцвэрээ олно.
None
• Тэнцвэрийн дасгалын нийтлэг чанар бол тэд бүгд тогтворгүй суурин
дээр тэнцвэрт байдалд хүрээд түүнийгээ хэсэг хугацаанд барихыг шаарддаг. Йогд тэнцвэргүй суурийг хөл, гар, өгзөг, толгойгоороо бүрдүүлдэг. • Энэ нь хөлийн хуруунууд дээр эсвэл нэг хөл дээрээ зогсдог познууд. • Өдөр тутмын амьдралын үйл хөдлөлд зориулж биеийг хүчтэй, тогтвортой болгоход хамгийн сайн поз. • Зогсоо болон хөдөлгөөнт байрлалд биеийн жингээ тээхэд тусалдаг. Хөлний тэнцвэр.
• Энэ нь алган дээр эсвэл гар болон алган дээрээ
зогсдог познууд. • Гар, мөр, нурууны доод үе, хэвлий, аарцагны булчинг хүчтэй болгоно. • Зогсоо болон хөдөлгөөнт байрлалд биеийн жингээ тээхэд тусалдаг. • Бугуй, тохой, мөрөндөө гэмтэл авсан хүн хийхээс татгалзах хэрэгтэй. Гарны тэнцвэр.
• Энэ нь биеийн жинг нэг хөл болон нэг гар
(эсвэл 2 гар) дээр тэнцвэртэй хуваарилсан познууд. • Дээд доод биеийг хооронд нь уялдуулах болон хэвлий тааз хоёрыг холбосон булчинг хүчтэй болгоно. • Гар хөлөө солбих поз байдаг ба энэ нь тархины зүүн баруун талыг зэрэг ажиллуулдаг ба оюуны чадамжийг нэмэгдүүлдэг. Гар болон хөлний тэнцвэр.
• Энэ нь дээд болон доод биеийн жинг тэнцвэржүүлэх познууд.
• Хэвлий тааз хоёрыг холбосон булчин, бас ташаа, хөлний булчингууд хүчтэй байх шаардлагатай. • Ямар ч төвшины суралцагчдад хялбар тохируулж болохуйц. Суугаа тэнцвэр.