Upgrade to Pro — share decks privately, control downloads, hide ads and more …

3. БИОЛОГИЙН БҮТЭЦ

Avatar for Jargalan Jargalan
September 10, 2018
160

3. БИОЛОГИЙН БҮТЭЦ

Avatar for Jargalan

Jargalan

September 10, 2018

Transcript

  1. • Хүний бие бол бактерийн амьдардаг гариг. • Дэлхий дээр

    7.5 тэрбум хүн байгаа бол, бидний биед 10 их наяд эс, • түүнийг 10 дахин үржүүлсэн хэмжээний буюу 100 их наяд (100.000.000.000.000) бактери байдаг. 0 10 20 30 40 50 60 70 80 90 100 Эс Бактери ИХ НАЯД
  2. • Бактери бүр өөрийн гэсэн ДНА-ээ ашиглан эс дотор хуваагддаг

    учир нэг эсэнд маш олноороо байх боломжтой. • Бид нийтдээ 20.000 хүний ген болон 3.000.000 бактерийн ген тээж явдаг. • Тэгэхээр бидний биеийн 1% нь хүн, үлдсэн 99% нь бактери байх нь.
  3. • Мэдээж муу бактериуд байгаа, гэхдээ ихэнх нь биднийг гэр

    орноо хэмээн үзэж бидэнд эрүүл байхад маань тусалдаг. • Хэрэв бид тэднийг хамтрагчаа хэмээн хүлээн зөвшөөрч, тэдэнд найзын хувиар хандаж, хэрэгцээтэй зүйлсээр нь хангахгүй бол тэд эргээд бидний эсрэг бослого гаргах магадлалтай юм.
  4. • Энэ харилцаа 2 тэрбум жилийн өмнөөс эхэлсэн. • Нэг

    эст амьтан анх mitochondria хэмээх урилгагүй зочныг [бактерийг] хүлээн авснаасаа хойш хэн хэндээ ашигтайгаар хамтран ажиллах болсон. • Бид тэднийг байр хоолоор хангасны хариуд тэд биднийг амьдралын энергиэр тэтгэдэг. • Тэд энерги их хэрэглэдэг газар буюу тархины эсэнд хамгийн их нягтаршилтай суурьшдаг бол зүрхний булчингийн нэг ширхэг эсэнд л гэхэд 4000 ш, элэгний нэг ширхэг эсэнд 2000 ш байдаг, эр бэлгийн эсийн сүүлэнд хүртэл маш олноороо байдаг. mitochondria
  5. • Таны биед суурьшин байгаа энэ балар эртний бактерүүдийн үндсэн

    зорилго бол таныг амьд байлгах. • Бидний амьд байгаа шалтгаан бол эдгээр амьдралын эрчим хүчийг үйлдвэрлэгч бяцхан цахилгаан станцууд юм. • Тэд таны идсэн хоол тэжээл болон амьсгалж буй агаарыг нийлэгжүүлээд электрон (цахилгаан) гаргадаг. Энэ нь таны цахилгаан хэрэгслүүдийг ажлуулдаг цахилгаантай яг адилхан зүйл.
  6. • Бидний даван гарах ёстой эхний саад тотгор бол хөгшрөлтийн

    талаарх буруу ойлголт юм. • Ихэнх хүмүүс 40 наснаас өмнөх үеээ ОРГИЛ ҮЕ гэж үздэг бөгөөд 40-өөс хойш биеийн байдал нь бага багаар уруудаж явсаар байгаад бие нь хөшиж, булчин нь хатангиршиж, яс нь сийрэгжиж, бөгтийж майжийж, магадгүй том хүний живх зүүж, сүүлрүүгээ ой санамжаа алдах болно мэтээр төсөөлдөг. • Гэтэл ийм байх албагүй, энэ үйл явц бол нормаль биш. Харин ийм зүйл болсон тохиолдолд энэ бол таны буруугаас болсон ба та түүнийг залруулах боломжтой.
  7. • Бидний биений бүхий л үйл ажиллагаа mitochondria-гийн үйлдвэрлэсэн энергиэр

    явагдаж байгаа. Харин mitochondria-гийн энерги үйлдвэрлэх чадамж нь буурснаас болоод биеийн үйл ажиллагаанд доголдол гардаг. 40 наснаас дээших бүх хүнд энэ доголдол илэрдэг ба тэд үүнийгээ “хөгшрөлт” гэж нэрлэдэг. • 40 бол биений үйл ажиллагаа доголдоход хэтэрхий эрт нас, mitochondria-ийн чадамж нь цаг хугацааны ирэхээр буурах албагүй, энэ нь хүний амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй.
  8. • Mitochondria-д хор хөнөөл учруулдаг, хүмүүсийн өдөр тутамдаа хийдэг зүйлс.

    1. Муу тос эсвэл гэмтэлтэй тостой шарсан хоол идэх. • Муу тосонд наранцэцгийн тостой ижил төрлийн бүх polyunsaturated (c=c=c) тос, үүнд бас маргарин, маонэйз орно. Мөн транс (hydrogenated) тос. • Сайн тосонд oливын (monounsaturated, c=c) тос, самар, авакадо; болон масло, наргил модны самрын (saturated, c-c-c) тос орно. • Сайн тос хэрэглэсэн эсэхээс хамаарахгүйгээр ямар ч хоолыг шарахад тос нь өндөр температурт гэмтдэг. Гэмтсэн тосыг mitochondria шингээж авч энерги болгож чадалгүй үхдэг. • Хоолыг шарах бус чанаж эсвэл жигнэж болго.
  9. 2. Байгалын гаралтай бодисоос хордох. Энэ нь хүн бүрд адилгүй.

    • Ямар хүнсийг бие чинь шингээж дийлдэггүй вэ гэдгийг эхийн талын хүмүүсээс эрэлхийлэх боломжтой. Учир нь mitochondria эхийн талаас удамшдаг. Энэ нь зарим нэр төрлийн самар эсвэл хүнсний ногоо байж болно. Түүнээс маш багыг хүртсэн ч mitochondria-гийн чадамжийг бууруулах болно.
  10. Хэрэв та ямар нэг хоол хүнс идсэний дараа: 1. Чихэрлэг

    амттан хүсэмжилж байвал 2. Бие тань ядарч сульдаж байвал 3. Ой санамж орон гаран болсон байвал 4. Хоолны дараа төвлөрч чадахгүй байвал Таны идсэн зүйлээс болоод Мitochondria-гын чадамж буурсан байна гэсэн үг. Mitochondria тархинд хамгийн ихээрээ суурьшиж байдаг учир, түүнд ямар нэг таагүй зүйл тохиолдоход хамгийн түрүүнд тархинд илэрдэг.
  11. 3. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бодисоос хордох. Үүнд элсэн чихэр

    болон үр тариа орно. Сахар нь ашиггүй бактери болон хорт хавдрын эд эсийг тэжээдэг, коллаген уургыг устгадаг. Үйлдвэрийн аргаар боловсруулсан гурил нь биенд яг сахар шиг боловсрогддог. Гурилан бүтээгдэхүүнийг бид ихэвчлэн сахараар амталж иддэг гэхээр сахарын хэрэглээ 2 дахин нугарч байна. Торт, жигнэмэг, боов, талх гэх мэт сахарыг, муу тос болон гурилтай хольсон комбо нь mitochondria дээр цөмийн бөмбөг хаясантай адилхан нөлөөтэй.
  12. Коллаген гэж юу вэ? • Энэ нь бидний арьс, булчин,

    яс, мөгөөрс, шөрмөс зэрэгт агуулагддаг уураг юм. • Хэрэв зээ хүний бие организмыг барилга байгууламж гэж үзвэл коллагеныг тоосго эсвэл блоктой зүйрлэж болох билээ. • Нас ахихын хэрээр түүний хэмжээ багасна. Үр дүнд нь янгинадаг үе мөч, шархирсан булчин, үрчгэр арьс, хэврэгшсэн яс л бидэнд үлддэг.
  13. Сахар • Глюкозыг элэг өөрөө үйлдвэрлэдэг учир гаднаас нэмэлтээр идэх

    шаардлагагүй. • Учир нь энерги болж ашиглагдаагүй, илүү гарсан сахарыг элэг өөх болгон хувиргаад хадгалдаг. Хадгалагдсан өөхийг шатаалгүйгээр нэмээд сахар хэрэглээд байвал таргалалт явагдана. • Сахарыг уух зүйлээр дамжуулан авахад хамгийн хурдан таргалдаг. Хүнсний савлагдсан бүтээгдэхүүнүүд, бэлэн бүтээгдэхүүнүүд дийлэнх нь нэмэлт сахартай. Ер нь орц найрлагыг нь уншаад нэмэргүй байдаг, учир нь сахарыг 50 өөр нэршлээр нэрлэдэг.
  14. 3. Хүрээлэн буй орчны хорт бодисоос хордох. Жишээ нь: бид

    нүүрсийг маш олон жилийн турш түлш болгон хэрэглэсэн. Нүүрс нь шатах үедээ агаарт мөнгөн ус ялгаруулдаг ба тэр нь бороотой хамт газар буудаг. Дүгнэж хэлэхэд шарсан хоол, өөрийн шингээж чаддаггүй хүнс, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бодис, хүрээлэн буй орчны хорт бодисоос хол байх.
  15. • Сайн мэдээ гэвэл таны биенд байгаа эсүүдээс 10 дахин

    илүү mitochondria байгаа ба тэднийг сэлбэх боломжтой. • Таны эхний хийх алхам бол тэдэнд “зөвхөн хүчтэй нь амьд үлдэнэ” гэсэн мессежийг илгээх. • Хамгийн сул дорой 20%-ийг нь устгаснаар шинэ залуухан mitochondria-нууд төрөх болно. • Яаж устгах вэ гэж үү?
  16. • Маргааш өглөө та шүршүүрт орчихоод гарахаасаа өмнө, усаа яг

    дух болон цээжрүүгээ чиглүүлээд шүршүүлж байгаад хамгийн хүйтэн дээр нь тавина. 20 секундээс эхлээд аажмаар 1 минут хүргэнэ. 4-7 хоног туршаад үз. Эхний өдөр Mitochondria-нууд сандралд орох тул танд үхэх гэж буй юм шиг мэдрэмж төрнө. Ганцхан минут таныг хүйтэн усан дор дулаацуулах чадамжгүй болсон сул дорой mitochondria-нууд үхэж байгаа нь тэр. • 4-дөх өдрөөс эхлээд танд ус тийм ч хүйтэн санагдахаа болино. Таны бие чийрэгжиж, арьс тань чангарч, жин хаяж, нойр сайжирч, сайхан санагдана. Энэ бол үнэгүй, хэн ч хийж чадахаар хялбархан арга. Хэрэв бид бүгдээрээ хэрэгжүүлж чадвал архаг өвчний тохиолдлууд улс даяараа буурах болно.
  17. • Шинэ, залуу, эрүүл mitochondria-нууд төрүүлэхээс гадна тоог нь олшруулах

    нь таны зорилго. Утсандаа илүү том батеритай байхыг хэн хүсэхгүй гэж? Хэрэв хангалттай энерги байхгүй бол бие түүнийг зөвхөн тархиндаа эсвэл уушгиндаа зарцуулах болно. Энэ нь утасныхаа цэнэгийг дуусаад ирэхээр нь бид эрчим хүч хэмнэлтийн горим дээр нь тавьдагтай адилхан зүйл. • Яаж үржүүлэх вэ гэж үү?
  18. • Хоёр дасгал байна: 1. Өдөрт 20 минут хөдөлж байх,

    энэ нь mitochondria-г тогтвортой үржүүлэх эерег зуршил болж өгнө. Гүйх хэрэггүй, зүгээр гараад алхахад л болно. 2. Хэрэв та үнэхээр илүү их mitochondria үржүүлж хөгшрөлтийн эсрэг ашиг тусыг нь хүртмээр байгаа бол долоо хоногт дор хаяж 1-3 удаа 5-15 минут хар эрчээрээ гүйнэ, яг л алтан медалийн төлөө уралдаж буй мэт. Гүйж дуусаад газар хэвтэнэ, энэ нь босоогоороо зогссоноос илүү нөхөн сэргээх үйлчилгээтэй.
  19. • Энэ гүйлт нь долоо хоногт өдөр бүр гүйлтийн зам

    дээр 1 цагын турш гүйснээс илүү үр дүнтэй ба өөрийгөө зовоохгүйн дээр хамаагүй бага цагт зарцуулна. • Хар эрчээрээ гүйснээр mitochondria- гын хуваагдлыг хурдасгаж тоог нь олшруулна. Тоо нь олшрохын хэрээр танд тэр хэмжээний энерги үйлдвэрлэж өгөх болно. • Хүүхдүүд хөөцөлдөж тоглох дуртайн нууц, мөн хүүхдүүд эрч хүчээр дүүрэн байдагын нууц нь бол ердөө mitochondria.
  20. • Тэдэнд гурван зүйл л чухал: 1. Таны аюулгүй байдал

    [та бол тэдний гэр орон, амьдарч буй гариг нь] 2. Таны идэж буй хоол хүнс [шим тэжээлийн бодисууд] 3. Таны амьсгалж буй агаар [хүчилтөрөгч]
  21. Бодлоо бус Биеэ сонс. О ю у н у х

    а а н а а р а а з ө н с о в и н м э д р э м ж э э д а р а н г ү й л а х г ү й б а й х .
  22. Гэдсээ дүүргэх бус Ашигтай бактериа тэжээ. Ая тухаа харж, амт

    таашаал хөөцөлдөлгүй, а л ь б о л о х а ш и г т а й б а к т е р и уд д а а х э р э г ц э э т э й х о о л т э ж э э л и й г н ь ө г ч , х ө д ө л ж х ү ч и л т ө р ө г ч ө ө р х а н г а ж б а й х . Тэ д т а н ы т ө л ө ө с а й н а ж и л л а х б о л н о .