заасны дагуу харилцагчдын нэгдсэн данснаас байршуулан олсон хүүгийн орлого нь харилцагчдын зөвшөөрөлгүй хийгдсэн тул харилцагчид хохирол учирсан, хувьцаа эзэмшигч Сангийн яам руу ногдол ашигт оролцуулан шилжүүлсэн мөнгөн дүнг “ҮЦТХТ” ХХК-ийн харилцагчдын нэгдсэн дансанд нөхөн байршуулах талаар холбогдох арга хэмжээг авах тухайд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Манай байгууллага нь 1991 оноос эхлэн Хөрөнгийн биржийн дэргэд Төлбөр тооцоо хадгаламжийн алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 72, 2015 оны 147, 2025 оны 61 дүгээр тогтоолоор шинэчлэн зохион байгуулагдаж хөрөнгийн зах зээлийн хөгжилд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж ирсэн билээ. Хувьцаа эзэмшигч буюу Сангийн яамнаас баталсан дүрэмд: 1. 1.3-т “Компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, бие даасан тайлан тэнцэл гаргадаг банканд харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдэлж, үүрэг хүлээдэг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй ашгийн төлөө хуулийн этгээд байна” ; 2. 1.7-д “Компани нь үйл ажиллагаандаа нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ болон компанийн засаглалын шилдэг жишгийг удирдлага болгоно”; 3. 8.10.5-д “Гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, удирдаж буй компанийн санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах” гэж тодорхой зааж өгсөн байна. Иймд Гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр 2016 оны 04 дүгээр 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Төрийн банканд энгийн харилцах данс нээлгэн компанийн мөнгөн хөрөнгийн нэгдсэн данс хэлбэрээр ашиглаж ирсэн. Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн нэгдсэн дансны мөнгөн хөрөнгийг менежментийн үр ашигтай, зөв зохистой захиран зарцуулахад дэмжлэг үзүүлэхээр 2024 оны 12 дугаар тогтоолоор холбогдож журмыг баталсан. Гүйцэтгэх захирал нь Компанийн мөнгөн хөрөнгийг байршуулахдаа Компанийн тухай хуульд нийцүүлэн тухайн жилийн эцсийн аудитлагдсан тайлангийн активын нийт дүнгийн 25%-аас ихгүй байх гэсэн зарчмыг баримтлан мөнгөн хөрөнгийн тодорхой хэсгийг Монголбанкнаас арилжааны банкнуудад тавигддаг шаардлагыг хангасан, Төрийн өмчийн банканд байршуулж байна. Төрийн банканд байршуулж олсон хүүгийн орлогоос өнөөдрийн байдлаар ямар нэг хэлбэрээр захиран зарцуулсан тохиолдол байхгүй бөгөөд УИХ-ын 2021 оны 88 дугаар тогтоолд заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан цэвэр ашгийн 50 хувиар тооцон Монгол Улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлж байна. “ҮЦТХТ” ХХК-нь төрийн өмчит компани бөгөөд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа үйл ажиллагааны болон өөрт үйл ажиллагааны бус орлогоосоо ашиг олж өөрийгөө санхүүжүүлдэг, төрөөс ямар нэгэн татаас авдаггүй, харин Санхүүгийн зохицуулах хороо, болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ногдол ашиг төвлөрүүлдэг. Компанийн зүгээс хэн нэгний хууль ёсны өмчлөх эрхэд халдаагүй бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” мөн 101.2-т “Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно. Харин ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн түүний үйлдэл хууль ёсны болох нь тогтоогдсон бол эрхээ урвуулан ашигласан гэж үзэхгүй” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсгээс харахад Иргэний хуулийн 495-г зөрчсөн гэх үндэслэл тогтоохдохгүй бөгөөд диспозитив зарчмаар бол хуулийн этгээд, иргэд өөрт олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлоо бие даан захиран зарцуулж, шийдвэрийг өөрсдөө гаргах эрхтэй гэсэн зарчмын дагуу ажилласан болно."