Upgrade to Pro
— share decks privately, control downloads, hide ads and more …
Speaker Deck
Sign up for free
Menu
Search
Features
All features
Private URLs
Password Protection
Custom URLS
Scheduled publishing
Remove Branding
Restrict embedding
Deck Collections
Notes
Features
All features
Private URLs
Password Protection
Custom URLS
Scheduled publishing
Remove Branding
Restrict embedding
Deck Collections
Notes
Explore
Featured decks
Featured speakers
Programming
Technology
Storyboards
Explore
Featured decks
Featured speakers
Programming
Technology
Storyboards
Pricing
Search
Sign in
Sign up for free
7. СТРЕССГҮЙ АЖ ТӨРӨХ
Search
Jargalan
May 07, 2019
66
0
Share
Embed
Copy iframe code
Copy JS code
Copy link
Start on current slide
7. СТРЕССГҮЙ АЖ ТӨРӨХ
Jargalan
May 07, 2019
More Decks by Jargalan
See All by Jargalan
ЗАЛУУЖУУЛАХ ЙОГЫН ДАСГАЛ
jargalan
0
260
ЗАЛУУЖУУЛАХ ЙОГЫН ДАСГАЛ
jargalan
0
300
4. БИОЛОГИЙН ЦАГААР ХООЛЛОХ БОЛОН 5. УНТАХ
jargalan
0
520
4. БИОЛОГИЙН ЦАГААР ХООЛЛОХ БОЛОН 5. УНТАХ
jargalan
0
390
1. ХӨДӨЛГӨӨН
jargalan
0
200
1. ХӨДӨЛГӨӨН
jargalan
0
170
БИОЛОГИЙН НАСЫГ ШАЛГАХ
jargalan
0
160
1. ХӨДӨЛГӨӨН
jargalan
0
98
5. БИОЛОГИЙН НАСЫГ ШАЛГАХ & НУРУУНИЙ ХӨДӨЛГӨӨН
jargalan
0
210
Featured
See All Featured
Test your architecture with Archunit
thirion
2
2.4k
VelocityConf: Rendering Performance Case Studies
addyosmani
331
25k
We Have a Design System, Now What?
morganepeng
55
8.4k
RailsConf & Balkan Ruby 2019: The Past, Present, and Future of Rails at GitHub
eileencodes
141
35k
Kristin Tynski - Automating Marketing Tasks With AI
techseoconnect
PRO
0
550
First, design no harm
axbom
PRO
2
1.3k
How Software Deployment tools have changed in the past 20 years
geshan
2
35k
Designing Experiences People Love
moore
143
24k
Believing is Seeing
oripsolob
1
250
Breaking role norms: Why Content Design is so much more than writing copy - Taylor Woolridge
uxyall
1
450
More Than Pixels: Becoming A User Experience Designer
marktimemedia
3
570
Jess Joyce - The Pitfalls of Following Frameworks
techseoconnect
PRO
1
450
Transcript
None
Тархинд байрладаг энэ төвөөс болж мэдрэхүйгээр дамжин орж ирж буй
мэдээллийг бид өөрсдөнтэйгөө холбоход хүрдэг. Тэгснээр бид болж буй бүхнийг өөр дээрээ хүндээр тусгаж авдаг.
• Бусдын оронд өөрийгөө тавихад • Бусдын туршлагаас хуваалцахад •
Бусдын зовлонг ойлгоход хүнэлэг, энэрэнгүй, өрөвч, уяхан нинжин сэтгэлтэй байхад тустай. Мөн кино үзэх, ном уншихад гол дүрийнх нь оронд өөрийгөө тавиж шимтэн үзэх нь маш сонирхолтой. Гэтэл бид энэ чадвараа ашиглан бүхнийг өөртэйгөө холбож, өөр дээрээ бодсоноор эргээд гай болдог.
• БҮХ ЗҮЙЛ ТАНЫГ ЧИГЛЭЭД, ТАНД ТОХИОЛДООД БАЙГАА ЮМ ШИГ
САНАГДАНА. • ЗҮГЭЭР НЭГ ХҮНИЙ ХАРЦ, ЗҮГЭЭР НЭГ ХААЛГА ХААХ ЧИМЭЭ, ЗҮГЭЭР НЭГ ХАРИЛЦАН ЯРИА, ТАНД МАШ ИХ ЗҮЙЛС БОДОГДУУЛДАГ. • БҮХИЙ Л ХҮНИЙ ҮЙЛДЭЛ, ҮГ ХЭЛ, ЗАН БАЙДАЛ, СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ТАНРУУ ХАНДСАН МЭТ, ТА АМЬДРАЛЫН ГОЛ ДҮР МЭТ САНАГДАНА.
• Ялангуяа бүхнийг ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛТАЙ холбовол гамшиг болно. “МИНИЙ АМЬДРАЛ”
гэдэг үг бол хүн төрлөхтний зовлонгийн шалтгаан. • Та амьдралыг хувьчилж авснаар зовлонг мөн хувьчилж авдаг. “Амьдрал” энэ үг бол таны бүхийл депресс болон стрессний шалтгаан.
• Бид юу бодож толгойгоо гашилгадаг вэ? Юу нойрыг маань
хулжуулж, юу биднийг тайван байлгадаггүй вэ? • Өөрийхөө амьдралын талаарх бидний бодол. Бид бүхнийг өөрийнхөө амьдралтай холбож боддог: • Аяга таваг крантанд хөглөрснийг хараад, “Ямар замбраагүй амьдарч байна” гэж бодно. • Хиамтай талх идэж байхдаа “Яаж амьдраад байгаан бэ! Бусад хүн стэйк идэж байхад” гэж бодно. • Нөхөртэйгөө ам зөрөнгүүтээ “Би цаашдаа ингэж амьдарч чадахгүй нь” гэж бодно. • Асуудал гарангуут “Хүний амьдралаа гэж” бодно. • “Амьдрал яагаад надад ингэж хатуу хандана вэ?” • Та хэрэв үнэхээр тайван байхыг хүсвэл “амьдрал/амьдрах” гэдэг үгсийг бүү хэрэглэ!
• Амьдрал бол энэ мөч, өөр мөч гэж байхгүй. Энэ
мөч өнгөрдөггүй учир өнгөрсөн гэж үгүй, дараагын мөч ирдэггүй тул ирээдүй гэж үгүй. Зөвхөн одоо цаг л бодит. • Энэ мөчийг нандигнан хайрла. Энэ бол танд олдох цорын ганц мөч, мөн энэ бол таны сүүлчийн мөч. Үхэл амьдрал хамтдаа оршдог. Бидэнд цаг байгаа гэж боддог нь бидний хамгийн том асуудал. Танд үхэхэд ганц өдөр үлдсэн бол та юу хийх вэ? Юуг ч дараа болъё хэмээн хойш тавилгүй хиймээр байгаа зүйлээ одоо хийгээд, хэлмээр байгаа зүйлээ одоо хэл. Одоо л биш бол өөр хэзээ ч үгүй гэсэн үг. • Энд одоо энэ мөчдөө анхаарлаа (оюун ухаанаа) бүрэн төвлөрүүлэхгүй бол та амьдралыг анзаарахгүй өнгөрөөнө. Бодол орж ирэхэд та энэ мөчийг анзаарахаа больдог. Бид тархин доторх бодол төсөөлөлдөө хэт автсан байна. • Бодол бол өнгөрснөө эрэгцүүлж дүн шинжилгээ хийснээр, ирээдүйд юу хийх эсвэл юу хийхгүй байхаа тооцоолох юм. Таны бодол үргэлж танаас нэг алхмаар хойно (өнгөрсөнд дүн шижилгээ хийхэд), эсвэл нэг алхмаар түрүүлж (ирээдүйд хийх алхмаа тооцоолж) явдаг. Учир нь тархи зөвхөн хөдөлгөөнийг зохицуулахын тулд оршдог. Юу ч бодож тооцоололгүй (өнгөрсөнд эсвэл ирээдүйд бус) цаг хугацааг зогсоож яг энэ мөнчдөө тогтох нь бясалгал юм.
• Амьдрал буюу энэ мөчийг та өмчилж авах боломжгүй. Амьдралд
гол дүр гэж үгүй, амьдрал хэнээс ч юунаас ч үл шалтгаалж оршдог. Амьдрал бол хувийн биш нийтлэг. • Өөрийгөө амьдралын гол дүр гэж бүү бод. Учир нь чиний болон миний амьдрал, хүний болон шувууны амьдрал гэсэн тусдаа амьдралууд байдаггүй. Амьдрал бол ганц. • Та амьдралыг зөвхөн өөрийнхөө бяцхан хүрээнд хараад өөрийгөө буй бүхнээс тусгаарласнаар асуудал үүсээд байна. • Амьдрал бол байшин биш. Хувийн амьдралаа босгоно, цэгцлэнэ, сайжруулна, сүйрүүлнэ, нураана, харьцуулна гэсэн ойлголтууд үнэндээ бодит бус, хий хоосон зүйл, хуурмаг үзэгдэл.
None
Юунд ч стрессдэх хэрэггүй учир нь та бол амьдрал хэмээх
киноны гол дүр биш.
• АМЬДРАЛ ЧАМААС ЮУ ХҮСЧ БАЙНА? Суугаад нүдээ аниад чимээгүй
чагна. • Бясалгал бол цэцэг шиг байх чадвар. • Юу ч хүсэхгүй, яг одоо эндээ бүрэн дүүрэн, сэтгэл хангалуун байх юм. • Сэтгэл хангалуун бус байдал, хэрэгцээ шаардлага, хүсэл шунал, горьдлого, гомдоллол бүхэн зөвхөн үгнээс бүтдэг. • Харин та амьдралд зөвхөн үггүйгээр, чимээгүйгээр нэвтэрэх боломжтой.
Юунд ч стрессдэх хэрэггүй учир нь амьдрал таниас юу ч
хүсдэггүй, юу ч нэхдэггүй, юу ч шаарддаггүй.
АВТОНОМИТ МЭДЭРЛИЙН СИСТЕМИЙН 2 ТӨЛӨВ ТАЙВАН БАЙЛГАДАГГҮЙ, ЗҮГЭЭР СУУЛГАДАГГҮЙ, ҮРГЭЛЖ
ЯМАР НЭГ ЗҮЙЛ ХИЙХИЙГ ШААРДДАГ. • Амраах • Хоол боловсруулах • Үржих • Өтгөн, шингэнээ гадагшлуулах • Халдварын эсрэг тэмцэх зорилготой ТАЙВШРУУЛДАГ • Амьд байлгах • Аюул заналхийллийн эсрэг хурдан хариу арга хэмжээ авах зорилготой
1. ХАМРААРАА УДААНААР АМЬСГАЛ АВААД 1-2 СЕКҮНД БАРИНА. 2. ДАХИАД
НЭГ ЖИЖИГ АМЬСГАЛ АВААД УУШГАА БҮРЭН ДҮҮРГЭНЭ. 1-2 СЕКҮНД БАРИНА. 3. АМААРАА АМЬСГАЛАА УРТААР УДААНААР ГАРГАНА. 4. 5-10 УДАА ДАВТАНА 1. Цээжний Амьсгал
2. Хэвлийн Амьсгал 4-4-2 Хамраараа бүрэн аваад Амаараа гаргана Гэдсээ
бүрэн шалчийлгаад Гэдсээ шаар шиг хийлээд
• Энэ нь биеээрээ дамжуулж сэтгэлээ удирдах урлаг. • Бие
үргэлж одоо (цаг хугацааны хувьд) энд (орон зайн хувьд) байж байдаг бол оюун ухаан хаа сайгүй хэсүүчилж явдаг. • Йогоор хичээллэх үедээ та биеийн хөдөлгөөн, суналт, амьсгал дээрээ төвлөрснөөр: Оюун ухаанаа бие дээрээ авчирч нэг хэмнэлд оруулдаг, ингсэнээр бие болоод сэтгэлийн нэгдмэл байдлыг бий болгодог. • Энэ нэгдмэл байдал нь таны өдөр тутмын амьдралд шингэж, та бүхнийг чин сэтгэлээсээ 100% гүйцэгтэлтэйгээр хийх боломжтой болдог.
4. Эерэг Хандлага ХҮН БҮХЭН ДОТРОО ХҮҮХЭД ХЭВЭЭРЭЭ БАЙДАГ! Өөртөө
Хатуу бус Зөөлөн ханддаг байх. Муулах бус Магтах зуршилтай болох. Уурлах бус Өрөвдөж, эвийлдэг байх. Үгүйсгэх бус Үнэлэж, бахархдаг байх. Үзэн ядах бус Уучилж, тайтгаруулдаг байх. Өөрийгөө хайрладаг хүн амьдралыг хайрладаг.
ТА АМЬДРАЛТАЙ ЯМАР ХАРЬЦААТАЙ ВЭ? Та өөртэйгөө яаж харьцана, амьдралтай
яг тийм харьцаатай байна. Өөртөө эелдэг зөөлөн хандвал, та өөртөө сэтгэл ханамжтай байвал амьдралд (энэ мөчид) сэтгэл хангалуун байна. Өөртөө хатуу ширүүн хандвал, та өөртөө сэтгэл ханамжгүй байвал амьдралд (энэ мөчид) сэтгэл дундуур байна.
5. Бясалгал
Хором хормоор мөч мөчөөр, Би улам бүр ... болж байна.