Upgrade to Pro — share decks privately, control downloads, hide ads and more …

7. СТРЕССГҮЙ АЖ ТӨРӨХ

Avatar for Jargalan Jargalan
May 03, 2019
160

7. СТРЕССГҮЙ АЖ ТӨРӨХ

Avatar for Jargalan

Jargalan

May 03, 2019

Transcript

  1. Тархинд байрладаг энэ төвөөс болж мэдрэхүйгээр дамжин орж ирж буй

    мэдээллийг бид өөрсдөнтэйгөө холбоход хүрдэг. Тэгснээр бид болж буй бүхнийг өөр дээрээ хүндээр тусгаж авдаг.
  2. • Бусдын оронд өөрийгөө тавихад • Бусдын туршлагаас хуваалцахад •

    Бусдын зовлонг ойлгоход хүнэлэг, энэрэнгүй, өрөвч, уяхан нинжин сэтгэлтэй байхад тустай. Мөн кино үзэх, ном уншихад гол дүрийнх нь оронд өөрийгөө тавиж шимтэн үзэх нь маш сонирхолтой. Гэтэл бид энэ чадвараа ашиглан бүхнийг өөртэйгөө холбож, өөр дээрээ бодсоноор эргээд гай болдог.
  3. • Ялангуяа бүхнийг ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛТАЙ холбовол гамшиг болно. “МИНИЙ АМЬДРАЛ”

    гэдэг үг бол хүн төрлөхтний зовлонгийн шалтгаан. • Та амьдралыг хувьчилж авснаар зовлонг мөн хувьчилж авдаг. “Миний амьдрал” бол таны бүхийл зовлон болон стрессний шалтгаан.
  4. • Бид юу бодож толгойгоо гашилгадаг вэ? • Ихэвчлэн өөрийхөө

    амьдралын талаар. • Бид бүхнийг өөрийнхөө амьдралтай холбож боддог: • “Яаж амьдраад байгаан бэ!” • “Би ингэж амьдармааргүй байна” • “Би цаашдаа ингэж амьдарч чадахгүй нь” • “Хүний амьдралаа гэж...” • “Амьдрал яагаад надад ингэж хатуу хандана вэ?”
  5. Бодол орж ирэхэд та амьдралыг анзаарахаа больдог. • Амьдрал бол

    энэ мөч, өөр мөч гэж байхгүй. Энэ мөч өнгөрдөггүй учир өнгөрсөн гэж үгүй, дараагын мөч ирдэггүй тул ирээдүй гэж үгүй. Одоо цаг бол бодит. Одоо л биш бол өөр хэзээ ч үгүй гэсэн үг. Энэ бол танд олдох цорын ганц мөч, мөн энэ бол таны сүүлийн мөч. Үхэл амьдрал хамтдаа оршдог. • Энд одоо энэ мөчдөө бүрэн төвлөрөхгүй бол та амьдралыг анзаарахгүй өнгөөрөөнө. Бид тархин дотроо бодолдоо автан амьдарч байна. • Бодол бол өнгөрснөө эрэгцүүлж дүн шинжилгээ хийснээр, ирээдүйд юу хийх эсвэл юу хийхгүй байхаа тооцоолох юм. Таны бодол үргэлж танаас нэг алхмаар хойно (өнгөрсөнд дүн шижилгээ хийхэд), эсвэл нэг алхмаар түрүүлж (ирээдүйд хийх алхмаа тооцоолж) явдаг. Учир нь тархи зөвхөн хөдөлгөөнийг зохицуулахын тулд оршдог. Юу ч бодож тооцоололгүй (өнгөрсөнд эсвэл ирээдүйд бус) цаг хугацааг зогсоож яг энэ мөнчдөө орших нь бясалгал юм.
  6. • Амьдрал буюу энэ мөчийг та өмчилж авах боломжгүй. •

    Амьдрал гол дүр гэж үгүй, амьдрал хэнээс ч юунаас ч үл шалтгаалж оршдог. Амьдрал бол хувийн биш нийтлэг. • Өөрийгөө амьдралын гол дүр гэж бүү бод. Учир нь чиний болон миний амьдрал, хүний болон шувууны амьдрал гэсэн тусдаа амьдралууд байдаггүй. Амьдрал бол нэгдмэл нэг зүйл. • Та амьдралыг зөвхөн өөрийнхөө бяцхан хүрээнд хараад өөрийгөө буй бүхнээс тусгаарласнаар асуудал үүсээд байна.
  7. • АМЬДРАЛ ЧАМААС ЮУ ХҮСЧ БАЙНА? Суугаад нүдээ аниад чимээгүй

    чагна. • Бясалгал бол цэцэг шиг байх чадвар. • Юу ч хүсэхгүй, яг одоо эндээ бүрэн дүүрэн, сэтгэл хангалуун байх юм. • Сэтгэл хангалуун бус байдал, хэрэгцээ шаардлага, хүсэл шунал, горьдлого, гомдоллол бүхэн зөвхөн үгнээс бүтдэг. • Харин та амьдралд зөвхөн үггүйгээр, чимээгүйгээр нэвтэрэх боломжтой.
  8. Юунд ч стрессдэх хэрэггүй учир нь амьдрал таниас юу ч

    хүсдэггүй, юу ч нэхдэггүй, юу ч шаарддаггүй.
  9. АВТОНОМИТ МЭДЭРЛИЙН СИСТЕМИЙН 2 ТӨЛӨВ ТАЙВАН БАЙЛГАДАГГҮЙ, ЗҮГЭЭР СУУЛГАДАГГҮЙ, ҮРГЭЛЖ

    ЯМАР НЭГ ЗҮЙЛ ХИЙХИЙГ ШААРДДАГ. • Амраах • Хоол боловсруулах • Үржих • Өтгөн, шингэнээ гадагшлуулах • Халдварын эсрэг тэмцэх зорилготой ТАЙВШРУУЛДАГ • Амьд байлгах • Аюул заналхийллийн эсрэг хурдан хариу арга хэмжээ авах зорилготой
  10. 1. ХАМРААРАА УДААНААР АМЬСГАЛ АВААД 1-2 СЕКҮНД БАРИНА. 2. ДАХИАД

    НЭГ ЖИЖИГ АМЬСГАЛ АВААД УУШГАА БҮРЭН ДҮҮРГЭНЭ. 1-2 СЕКҮНД БАРИНА. 3. АМААРАА АМЬСГАЛАА УРТААР УДААНААР ГАРГАНА. 4. 5-10 УДАА ДАВТАНА 1. Цээжний Амьсгал
  11. • Энэ нь биеээрээ дамжуулж сэтгэлээ удирдах урлаг. • Бие

    үргэлж одоо (цаг хугацааны хувьд) энд (орон зайн хувьд) байж байдаг бол оюун ухаан хаа сайгүй хэсүүчилж явдаг. • Йогоор хичээллэх үедээ та биеийн хөдөлгөөн, суналт, амьсгал дээрээ төвлөрснөөр: Оюун ухаанаа бие дээрээ авчирч нэг хэмнэлд оруулдаг, ингсэнээр бие болоод сэтгэлийн нэгдмэл байдлыг бий болгодог. • Энэ нэгдмэл байдал нь таны өдөр тутмын амьдралд шингэж, та бүхнийг чин сэтгэлээсээ 100% гүйцэгтэлтэйгээр хийх боломжтой болдог.
  12. 4. Эерэг Хандлага ХҮН БҮХЭН ДОТРОО ХҮҮХЭД ХЭВЭЭРЭЭ БАЙДАГ! Өөртөө

    Хатуу бус Зөөлөн ханддаг байх. Муулах бус Магтах зуршилтай болох. Уурлах бус Өрөвдөж, эвийлдэг байх. Үгүйсгэх бус Үнэлэж, бахархдаг байх. Үзэн ядах бус Уучилж, тайтгаруулдаг байх. Өөрийгөө хайрладаг хүн амьдралыг хайрладаг.